About Asia Institute

СойлБридж Олон Улсын Бизнесийн “Ази институт” нь дэлхий дахины эрдэмтэн мэргэд, судлаачидын бизнесийн болон хувийн авууштай санааг дэмжин улс хоорондын харилцааг чухалчлан анхааран өөр хоорондоо чөлөөтэй бодол санаагаа харилцан солилцох, мэтгэлцэх дөхөм замыг олоход туслах зорилгтой байгуулагдсан билээ. Бизнесийн салбарт, Ази Институт нь судалгаа шинжилгээ хийх, хурал зөвлөлгөөн зохион байгуулах, Ази дахь бизнесийн хэрэгцээг эхлүүлэхэд санхүү, бодит зах зээлийн орчинд дэлхийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед хамгийн бодит байлгах аргад суралцахад дэмжин ажилладаг. Мөн Ази Институт бизнестэй холбоотой бүхий л асуудал, үйл ажиллагааг эцэст хүргэх, дэлхий дахины институт байгууллагуудтай хамтран түүний нийгэм дэх байр суурийг баталгаажуулан ажилладаг билээ. Энэхүү үйл ажиллагаандаа бизнесмэн, мэргэжилтэн, оюутан залуусыг өргөнөөр хамруулдаг. Одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүд нь: the East Asia Islam Engagement Initiative (EAIEI), The Korea India Business Initiative (KIBI), the SolBridge Non-Proliferation Initiative, the Asian Business Forum, the Daejeon Environment Forum (DEF), the Daejeon International Relations Forum (DIRF) & SolBridge Environment and Energy Solutions (SEES).

Үйл ажиллагааны бодлогын хүрээнд Ази институт нь улс төр бизнес, Төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын албан ёсны төлөөлөгчидийг хамруулан тухайн үеийн асуудлаарх хурал семинарыг удирдан зохион байгуулдаг.

Яг үүний адилаар, бид Азийн болон Солонгос улсыг тухайн салбарын бодлогын асуудлыг харилцан уялдуулан судалгааны байгууллага, институтуудыг нэгтгэн ажиллаж түүнээс гадна бусадтай холбоо тогтоон хамтран ажиллах боломжгүй үед нь тухайн салбар дээр ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллагатай холбогдох арга замыг хайн зохицуулдаг. Мөн бид харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр олон улсын бизнесийн болон нийгмийн асуудлын талаарх шийдвэрийг дэмжин дэс дараалалтай, ямар нэгэн ашиг хонжоо бодолгүйгээр өөрсдийн хүч чармайлт мэдлэгийг Азийн улс гүрнүүдэд харамгүй зарцуулах болно.

Азийн Институт нь хоёр асуудалд анхаарлаа ихээхэн төвлөрүүлээд байна: 1. нийтэд үйлчилдэг байгууллага институт болон уламжлагдан ирсэн зан заншил, хурдацтай хөгжиж буй техник технологийн өөрчлөлт болон эдгээрийн тэнцвэрийн эргэлзээг арилгах 2. өндөр өртөгтэй эрчим хүчний наслалт болон байгаль орчны сүйрлийн аюулт байдалд стратегийн хариулт өгөх.
Технологийн өөрчлөлтийн нөхцөлд бид “зайн сүйрэл” /Францын хэлц үгийг/–ийн үед байна хэмээгээд нийгмийн зохион байгуулалт ба олон улс хоорондын харилцаанд гүн гүнзгий өөрчлөлт оруулах явдал юм. Өнөө үед байгаль дэлхийн аймшигт сүйрэл, эрчим хүчний үнийн дэндүү өсөлт зэрэг нь нийгэм дэх үзэл бодол, хэтийн төлөвт ноцтой заналхийлэлийг авчирч байна. Ази Институт нь Азийн улсуудын засгийн газар, төрийн бус байгуулагууд, пүүс компани, сургууль соёлын газруудын эдгээр аюул заналд эрч далайцтайгаар тэмцэх ажилд манлайлан хамтын ажиллагаанд оролцож шинэ үеийг нээх болно.

Энэхүү хамтын ажиллагаа нь улс бүрийн тухайн нэгж байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг цаашид өдөр тутмын зайлшгүй, гүн гүнзгий, олон улсыг хамарсан байлгах ёстой юм. Ази Институт нь зайлшгүй харилцаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. Ази дахь байгууллага хоорондын харилцаанд урам хайрласан дэмжсэн эдгээр чармайлт зүтгэлүүд хорвоо ертөнцийн асуудлуудад анхаарлаа хуурамчаар биш бодит үнэнээр байлгах эцэс төгсгөлгүй тэмцлийн дунд оршин тогтнох болно.

 

Ази тивийн ирээдүйн зорилтод чиглэх нь
Дэлхийн бөмбөрцгийн цээжинд нарны их Япон улсаас түүхэн эх сурвалжит Турк улс хүрэн сунан оршсон Ази тивийн улс гүрнүүд өөр хоорондоо эдийн засаг, гадаад харилцаа, цахилгаан холбоо, нийтийн тээвэр, эрчим хүчний шугам сүлжээг нягт сүлжэндэн орших бөгөөд глобальчлалын асуудалд үзэл бодол, саналаа чөлөөтэй тусган хуваалцдаг билээ. Гэвч Ази тивийн  тухайн нэгж бүрийн хоорондын харилцаанд Дундад, Төв болон Зүүн хойд бүсийн тогтворгүй байдалд байсаар байна. Ази Институт нь Ази тивийг бүрэн хэмжээгээр олон талын цогц болгох харин үүнд Азийг тэр чигээр нь шүүмжлэлтэй, дутагдалтай асуудлуудад дээр ажиллах мэргэжилтэн, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж чадна гэж үзэж байна. Бид зайлшгүй шаардлагатай олон асуудлыг шийдэх шийдлийг идэвхитэйгээр баримтлан Энэхүү зорилго, зорилтоо биелүүлэх болно.


Ази Институтын бас нэгэн зорилго нь Дундад Азийн улсууд болон Зүүн хойд азийн улс хоорондын хамтын харилцааг сайжруулан хөхүүлэн дэмжих явдал юм. Энэ хоёр бүс улсууд эрчим хүч, бизнесийн агуу худалдаа наймааны өгссөн харилцаатай ч зохион байгуулалтын хамтын ажиллагааны тал дээр сул талтай байдаг. Манлайлан удирдах төсөл хөтөлбөрийг улс хооронд хэрэгжүүлж Ази Институт цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг тавих болно. Энэхүү East Asia Islam Engagement Initiative (EAIEI) хаягаар орж бидний байгуулж буй гайхалтай гүүрийг та бүхэн сонирхоно уу.

Энэтхэг улсад бид мөн адил үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Ази Институт нь Korea India Business Initiative (KIBI) –ийг үүсгэн байгуулсан билээ. Өнөөгийн байдлаар бидний зүтгэл чармайлтын үр дүн харилцан ойлголцлын тэмдэглэл дээрЭнэтхэг улсын Nano Science and Technology Consortium, Солонгос улсын National Nanofab Center (NNFC) хоорондын харилцааг бий болгож чадсан билээ..

Мөн үүгээр зогссонгүй бид өөрсдийн зорилгоо улам өргөсгөн тэлж Төв болон Зүүн өмнөд Азийн хоорондын харилцаа холбоог бататган ажиллах ирээдүйн төсөөлөл оршино.

 

Байгаль орчин

Ази Институт Азийн улсуудын хүрээлэн буй орчины асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж ахуйн нэгжтэй нягт холбогдон ажиллах бөгөөд эрдэмтэн судлаачдын бодол санааг бодитоор тодорхойлох, техниз технологи, шинэчлэл, ёс журам дэг жаягийн өөрчлөлтөд нөлөөлэхүйц санал төсөл төлөвлөгөөг үргэлж хайдаг юм.

Ази Институтын чармайлт оролдлогын нэгээхэн хэсэг нь Ази тив дахь байгаль орчны асуудал бөгөөд өнөөгийн Азийн бүхий л судалгааны төвүүдийн судалгаа шинжилгээ, бодлого зорилгыг нэгтгэн нийцүүлэх явдал юм. ANT 21 (ундны цэвэр усны бодлого) and Energy 21 (сэргээгдэх эрчим хүчний бодлого) зэрэг байгаль орчны асуудлаар ажилладаг пүүс компаниуд бидэнтэй хамтран ажиллаж байна. Хятад улс болон Монгол улсын хөдөө аж ахуй мөн цаг агаарын өөрчлөлтөд анхаарлаа хандуулах зорилгоор Environmental Biotechnology Research Center буюу Байгаль Орчны Биотехнологийн Судалгааны төвтэй маш ойр хамтран ажилладаг юм.

Ази Институт одоогийн байдлаар байгаль орчны сүйрлийн тал дээр судалгаа шинжилгээ гаргах, нөхөн сэргээлтийн арга эвийг үнэлэх, дахин ажиглах, мөн байгаль орчны бусад асуудлуудад дээр хамтран дэмжин ажиллаж байна. Бидний оролдлогууд бол Стратеги болон технологийн шүүмжлэлтэй тодорхойлолтыг улам баяжуулах, тохирох нийгэмлэг, байгууллагыг эрэлхийлсэнээр тэдний зорилгыг тодорхойлох явдал юм. Ази институт тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжих бөгөөд мөн адилаар соёл, иргэншил зан заншлын хөгжил дэвшил, өөрчлөлтэд санаалчлагатай зорилгод нөлөө үзүүлэн ажиллах болно.

Ази институт нь сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчны технологийн чиглэлээр бизнесийн сонирхолтой хүмүүстэй хамтран ажилладаг ба одоо бид Хятад, Солонгос улстай нөр их ажлыг хамтран хийж байгаа бөгөөд цаашид өөрсдийн үйл ажиллагаагаа өргөтгөн Япон, Индонез улстай ажиллах бүрэн бололцоотой байгаа юм.

 

Daejeon Environment Forum DEF
Тежон хотын Байгаль Орчны Форум

Ази Институт Тежон хотын Экологийн Форумыг ажиллуулдаг ба энэхүү Тежон хотын судалгааны холбооноос байгалын шинжлэх ухаан түүний бодлогын мэргэжилтэн нар байнга уулзаж Солонгос улсад тулгарч буй өнөөгийн асуудлыг шийдвэртэйгээр ярилцан асуудалд үр дүнтэй хариултыг өгч чаддаг билээ. Тежон хотын Экологийн Форумын гишүүд нь Төв байгууллагуудын төлөөлөлөгчид байдаг ба үүнд: KAIST, Korea Electric Power Research Institute /Солонгосын Эрчим хүчний судалгааны институт/, National Fusion Research Institute /Үндэсний Хайлшийн Судалгааны Төв/, Korea Basic Science Research Institute /Солонгосын Үндсэн Шинжлэх Ухааны Судалгааны Институт/, Chungnam University /Чунгманын Их сургууль/, Korea Institute of Energy Research /Энергийн Судалгааны Солонгосын Институт/, Korea Research Institute of Standards & Science, Korea Institute of Machinery and Materials /Солонгосын Стандарт хэмжилзүй, Шинжлэх ухааны судалгааны институт/ мөн Korea Research Institute of Chemical Technology /Химийн технологийн солонгосын судалгааны институт/. Доктор Живон Янг, Ази Институтын захирал, KAIST сургуулийн дэд дарга.

Эдгээр мэргэжлийн эрдэмтэн мэргэд, судлаачид нь Солонгос Улс болон дэлхий дахинд нүүрлэж буй байгаль орчны асуудалд шийдэлтэй бодлогын зөвлөлгөө өгдөг юм. Бид байгаль орчны хариуцлагатай зохицуулалт дээр зоригтой алхмыг бололцоот бүхнийг ашиглан гаргаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Хамгийн сүүлд жишээ дурдахад, Бид Солонгос улсын цэрэггүй орчин болгож цэвэр байгалтай ойрхон улс болгоно гэсэн томоохон зорилтоо дэмжин ажилладаг билээ